УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан. Түүний биеийг өчигдөр орой Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар очиж үзжээ. Ингэхдээ түүний биеийн байдлын үзлэг шинжилгээний дүгнэлтэд "зүрхний шигдээс, аминд аюултай хэм алдагдал, тархины харвалт, захын судасны хүндрэлүүд гарах өндөр эрсдэлтэй" хэмээн гарсан байна. Тиймээс өлсөглөн зарлаж буй С.Ганбаатарыг албадан эмчилгээнд хамруулахаар болжээ.