Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор коронавирусийн халдвар авчээ. Тэрээр энэ тухай Ням гарагийн орой Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв. "Би COVID-19-ийн халдвар авснаа мэдэгдэж байгаадаа харамсаж байна. Би урьдын адил өөдрөг сэтгэлтэй байна. Бид бүгдээрээ урагшлах болно. Дотоод хэргийн сайд Ольга Санчес Кордеро өглөөний хэвлэлийн бага хурлаар намайг орлож бидний өдөр тутмын дэвшлийн талаар мэдээлэх болно "гэж ерөнхийлөгч бичжээ. Тэрээр төрийн хэргийг ерөнхийлөгчийн ордноос явуулна гэдгээ тэмдэглэсэн байна. 2020 онд Мексикийн засгийн газрын хэд хэдэн гишүүн Covid-19-өөр өвчилжээ. Тэд бүгд эдгэрч, ажилдаа эргэж орсон байна.