Оросын сөрөн сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйгийн эхнэрийг бямба гарагт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр саатуулжээ. Өмнөх өдөр нь буюу нээгдүгээр сарын 22-нд тэрээр Москвагийн төв гудамжинд нөхрөө дэмжиж жагсаалд оролцоно гэдгээ Instagram-аараа мэдэгджээ. “Зоригтой юунаас ч айдаггүй хүнийг дэмжижи би жагсана. Түүнийг алах гэж, хордуулах гэж оролдох авч тэрээр хэзээ ч бууж өгдөггүй. <. . .> Би түүний төлөө үргэлж тэмцэх болно” гэж тэрбээр бичсэн байна.
Өнгөрсөн Бямба гарагт /2021.01.23/ ОХУ даяар Алексей Навальныйг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсан юм. Албан бус мэдэллээр жагсаал 70 гаруй хотод болж нийт 110-160 мянган хүн оролцсон бөгөөд 1900 гаруй хүнийг саатуулсан байна. Навальный нэгдүгээр сарын 17-нд Германаас эх орондоо ирэхэд нь "Шереметьево" нисэх онгоцны буудал дээр баривчилсан билээ. Тэрээр өнгөрсөн оны наймдугаар сард хордож Томск хотоос Москва руу буцах замдаа нисэх онгоцонд ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Наймдугаар сарын 22-нд түүнийг Германы Берлин хотын эмнэлэг рүү шилжүүлсэн бөгөөд тус улсын эмч нар түүнийг хордуулсан гэж үзсэн билээ.