"Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон салбар, чиглэлүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар эргэн нээх хүрээнд 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс
- Бүх төрлийн барааны худалдаа /Нарантуул, Хархорин гэх мэт/,
- Үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуйн нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөнө.
Иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэл ашиглан үйлчлүүлэх шаардлагатай.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд холбогдох хяналтын байгууллагууд тогтмол шалгалтын ажиллагаа явуулах бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг сануулж байна.