Унгар улс коронавирусийн эсрэг Оросын “Sputnik V” вакциныг ашиглахыг зөвшөөрсөн Европын Холбооны анхны орон боллоо. Энэ тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сан (RDIF) мэдээлэв. ОХУ-д хийсэн клиник туршилтын үр дүн, Унгарын мэргэжилтнүүдийн хийсэн дүгнэлтийг үндэслэн эмийн бүртгэлийг түргэвчилсэн журмын дагуу явуулсан болохыг тэмдэглэжээ. Унгар улс “Sputnik V” вакцины дээжийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр хүлээн авсан аж.
Москва “Sputnik V” вакцинаа Европын Холбоонд бүртгүүлэх хүсэлтээ гаргасан тухай өнгөрсөн сарын сарын 20-нд мэдэгдсэн юм. Европын Эмийн Агентлаг (EMA) -ийг төлөөлсөн мэргэжилтнүүд дотор эм үйлдвэрлэгчдэд 7-10 хоногийн хугацаанд зөвлөмж хүргүүлэх аж. Оросын Sputnik V вакциныг Беларусь, Серби, Аргентин, Боливи, Алжир, Палестин, Венесуэл, Парагвай, Туркмен зэрэг улсад хэдийн бүртгэжээ.