SpaceX-ийг үндэслэгч Илон Маск CO2 буюу нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаж авах технологийг бүтээгчдэд 100 сая доллар амлажээ. "Нүүрстөрөгчийн давхар ислийг шигшиж авах шилдэг технологид би шагнал болгон 100 сая доллар хандивлана" гэж тэрбээр Твиттертээ бичжээ. Тэрбээр энэ саналынхаа талаар ирэх долоо хоногт дэлгэрэнгүй мэдээлэх болно гэдгээ нэмж хэллээ.
Нүүрстөрөгчийн давхар ислийг шигшиж авах гэдэг нь түүнийг аж үйлдвэрийн болон эрчим хүчний эх үүсвэрээс салгаж, агаар мандлаас удаан хугацаанд тусгаарлах үйл явцыг хэлдэг аж. Нүүрстөрөгчийг шигшиж ялгахын гол зорилго нь дэлхийн дулаарал болон хүрээлэн буй орчны бохирдолтой тэмцэх явдал юм.