Испанийн нийслэл Мадридад хотод маш хүчтэй дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлт хотын төвийн Толедо гудамжны нэгэн зургаан давхар барилгад гарсан бөгөөд тус барилгын дээд талын дөрвөн давхар бүхэлдээ нуржээ. Дэлбэрэлтийн улмаас гурван хүн амь үрэгдэж, 11 хүн шархадсан, нэг хүн сураггүй алга болжээ. Хэргийн газарт газарт эмч нар болон олон арван гал сөнөөгчид, эрч нохойтой цагдаа ажиллаж байна. Урьдчилсан мэдээллээр дэлбэрэлт хий алдагдсанаас болсон байх магадлалтай аж. Хууль сахиулах байгууллага уг үйл явдалтай холбогдуулан мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ. Europa Press-ийн мэдээлснээр дэлбэрэлт Мадридын хотын төв сүмд харьяалагддаг лам нарын амьдардаг байранд болжээ.