Бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж буй АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гэргий Меланиягийн хамт нисдэг тэргээр Цагаан ордныг орхин явлаа. Энэ тухай NBC News суваг шууд дамжуулав. АНУ-ын Ерөнхийлөгч нисдэг тэргэнд суухынхаа өмнө сэтгүүлчдэд, бүрэн эрхийн хугацаандаа олон үйл хэргийг бүтээснээ онцлон тэмдэглэхийн зэрэгцээ “ямар нэгэн байдлаар эхнэрийн хамт Цагаан ордонд эргэж ирнэ” гэж онцолсон байна.Трамп Мэрилэнд муж дахь Эндрюсийн нэрэмжит цэргийн баазад очиж, үдэлтийн ёслолд оролцох юм. Тэндээсээ тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар хамгийн сүүлчийн удаа “Air Force One”(ерөнхийлөгчийн онгоц) онгоцоор Флорида дахь эдлэндээ очих аж. Доналд Трамп шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.