Оросын Карачаево-Черкесск улсын Домбай тосгон дахь уулын цанын баазад цасан нуранги болсны дараа сураггүй болсон хоёр жуулчинтай холбоо тогтоосон тухай Онцгой байдлын яамны төлөөлөгч нь мэдээлжээ. Цасан нуранги доор өөр хүмүүс бий, эсэх нь тодорхойгүй байна. “Эхнэр, нөхөр болох хоёр жуулчны байгаа газрыг тогтоосон. Тэд сайн байгаа” гэж мэдээлэлд дурдсан аж.
Гэр бүлийнхэн нь холбоо тогтоож чадахгүй байна гэсэн өөр хоёр хүний байгаа газрыг аврагчид олжээ. Уржигдар уулын цанын зам руу цас нурахад тэнд хүүхдүүдтэйгээ явсан цаначид байсан гэнэ. 12 хүнээс дөрөв нь олдохгүй байсантай тийнхүү холбоо тогтоожээ. Найман хүн гэмтсэнээс нэг нь амьсгал хураасан нь уулын спорт, сноубордын “Домбай” холбооны ерөнхийлөгч Хажи-Мурат Маршанкулов байв.