Германы канцлер Ангела Меркель коронавирусийн цартархалттай тэмцэх хатуу хязгаарлалтыг хоёрдугаар сарын 14 хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Энэ тухай “Frankfurter Rundschau”сонин мэдээлэв. “Бид хөл хориог хоёрдугаар сарын 14 хүртэл сунгах ёстой. Халдварын тохиолдлын тоо буурч байгаа явдал найдвар төрүүлж байгаа авч онц аюултай коронавирусийн шинэ мутациас болж хязгаарлалтыг одоогоор бууруулж болохгүй байна” гэж тэрбээр хэлжээ. Хол хорионы үеэр гэр бүлийн ахуйн хэрэгцээгээр нэг л хүн гадагшаа гарах журам, сургууль, цэцэрлэг хаалттай хэвээр үлджээ. Харин амны хаалт зүүх журмыг улам чангатгасан байна. Нийтийн тээврийн хэрэгсэл, дэлгүүрээр үйлчлүүлэхдээ даавуун амны хаалт зүүх, эсвэл ам, хамраа ороолтоороо дарах нь хангалтгүй гэж үзэж эмнэлгийн зориулалтын амны хаалт эсвэл хорт хийн баг зүүхийг иргэдэд зөвлөжээ.