Мексикийн Тултепек хотын оршин суугч Хосе Мартин Чавес Хенрикес оршуулгын ажил явдлын дараа гэр бүлийнхээ 16 хүнийг алдсан тухай Milenio сонинд нийтэлжээ. Хосе Мартины ярьснаар 2020 онд түүний холын хамаатны нэг хүн Covid-19-ийн улмаас нас барж, ах дүү садангууд нь нутаглуулах ажилд нь оролцсон байна. Үүний дараа тэдний ихэнх нь коронавирусийн халдвар авчээ. Эцэст нь мексик эр авга ах, эгч, үеэлүүдээ алджээ. Өнгөрсөн Баасан гарагт эмнэлэгт түүний ээж, өвөө хоёр нас барсан байна. “Надад уйлах ч зав гарсангүй. Би яг л чулуу шиг хөшсөн байсан. <…> Аймшигт вирус миний бараг бүх гэр бүлийг газартай тэгшлэн устгалаа" гэж Хосе Мартин уй гашуугаа хуваалцав. Мөн эцэг нь коронавирусээр өвдөн эмнэлэгт хэвтэж байгаа аж. Хосе Мартин "хүмүүс өөрсдийгөө арчилж, энэ өвчнөөс хамгаалах нь хэчнээн чухал болохыг мэдээсэй гэсэн үүднээс" хэвлэлийнхэнтэй ярилцахыг зөвшөөрчээ.