АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Шингэний орнууд, Их Британи, Ирланд болон Бразил улсаас АНУ руу нэвтрэх хязгаарлалтыг энэ сарын 26-ны өдрөөс эхлэн цуцлах тушаалд гарын үсэг зуржээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв. " АНУ-д нэвтрэх эрхийг хязгаарлаад байсан Шенгений бүс, Их Британи, Ирланд болон Бразилийн иргэд цаашид АНУ-ын ашиг сонирхолд хохирол учруулахгүй. Үүнтэй холбогдуулан нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх тухай гүйцэтгэх захирамжууд 1-р сарын 26-аас эхлэн хүчин төгөлдөр бус болох зарлиг гаргалаа "гэж мэдээнд дурджээ. Эдгээр орнуудаас АНУ-ыг зорих иргэд нь коронавирусийн халдваргүйг батлах шинжилгээний хариутай байх ёстой аж. Үүний зэрэгцээ Хятад, Иранаас нэвтрэх хязгаарлалт хэвээр үлдээжээ. Учир нь АНУ-ын засаг захиргааны тэргүүний хэлснээр эдгээр улсууд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаас татгалзаж, коронавирусийн тархалтын талаар цаг тухайд нь мэдээлэл өгөөгүй байна.
Эл тогтоолтой холбогдуулан маргааш тангаргаа өргөх шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки шинэ засаг захиргаа олон улсын зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах төлөвлөгөөгүй байгаа гэдгийг мэдэгджээ.