АНУ-ын нийслэл Вашингтон хотын Капитолийн ордныг нүүлгэн шилжүүлсэн тухай “NBC News” телевиз мэдээлэв. Мэдээнд бичсэнээр яг одоо Капитолийн ойр орчимд хөл хорио тогтоогоод байгаа аж. Ордны гадна талын аюулгүй байдалд аюул заналхийлэл учирч болзошгүй тул дотор байгаа хүмүүст бүх орц, гарцыг хаасан гэж хэлж, цонх, хаалганаас хол байхыг анхааруулжээ. Харин орлны гадаа маргааш болох шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын бэлтгэл хийж байсан хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлжсэн байна. Эл аюулгүйн арга хэмжээ нь гал гарсантай холбоотой байжээ. Гал Капитолийн ордны ойролцоо орон гэргүй хүмүүсийн амьдардаг “майхан хотхонд” гарсан байна. Нэгдүгээр сарын 6-нд ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй одоогийн төрийн тэргүүн Доналд Трампыг дэмжигчид Капитолийн ордон руу дайран эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн аж.