Дэлхий ертөнц ёс суртахууны сүйрлийн ирмэгт ирээд байна гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адан Гебресиесус анхааруулжээ. Тэрбээр энэ талаар Гүйцэтгэх хорооны хуралдаан дээр хэлснийг гэж тус байгууллагын Твиттер мэдээлэв.
"Би шуудхан хэлье: дэлхий ёс суртахууны сүйрлийн алдааны ирмэгт ирээд байна. Энэ алдааны үнэ нь хүний амь нас, дэлхийн хамгийн ядуу орнуудад амьдрах боломж байх болно" гэж Гебрейесус хэлжээ. Тэрбээр хамгийн баян 49 орны иргэд 39 сая гаруй тун вакцин хийлгэсэн байхад ядуу буурай орнуудад ердөө 25 вакцин хийлгэсэн болохыг онцлов. Вакцинжуулалтад янз бүрийн орны хүмүүсийг тэгш хамруулах төлөвлөгөө биелэгдхгүй болох гэж байна гэж ДЭМБ-ын тэргүүн хэлжээ.
Арванхоёрдугаар сарын сүүлчээр ДЭМБ-ын тэргүүн дэлхий даяар коронавирусийн цартахлтай холбоотой шинэ сорилттой тулгарах болно гэж анхааруулсан билээ. SARS-CoV-2 мутацуудтай тэмцэхийн тулд улс орнуудыг мэдээлэл солилцохыг тэрээр уриалсан юм.