“Samsung Electronics” компанийн дэд ерөнхийлөгч буюу “Samsung” группийн өв залгамжлагч Ли Жэ Янг хахууль өгсөн хэргээр хоёр жил зургаан сар шоронд хоригдох ял авчээ. Энэ тухай Yonhap агентлаг эх сурвалжийг дурдан мэдээлэв. Сөүлийн хотын Дээд шүүхээс Ли Жэ Ёнд “Samsung” группийн удирдах эрх мэдлийг авахын тулд эрх баригчдад хахууль өгсөн хэргээр ял оноожээ. Ли Жэ Ёныг шүүхийн танхимаас шууд шорон руу авч явжээ. “Samsung” группийн тэргүүн асан Ли Кун Хи 2020 оны 10 дугаар сарын 25-нд төгссөн юм. 2014 онд Ли Кун Хиг зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтсэнийх нь дараа “Samsung” группыг түүний хүү, тус корпорацын охин компани болох “Samsung Electronics” компанийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ён хянах болжээ. Өв хөрөнгийг албан ёсоор шилжүүлэхэд хэдэн жилийн хугацаа шаардагдаж магадгүй аж. Өмнөд Солонгосын прокурорын газар Ли Жэ Яныг тус корпорацыг эрх мэдэлдээ авахын тулд 2014 онд хувьцааны луйвар хийж, компанийг хууль бусаар нэгтгэсэн хэрэгт буруутгажээ. Ингэх явцдаа тэрээр төрөөс дэмжлэг авахын тулд тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн дотнын найз Чой Сүн Силд 8.9 тэрбум воны /8 орчим сая ам.доллар/ авлига өгсөн байна.
“Шүүгдэгч Ли Жэ Ян нь Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн нөлөөнд автаж, эцгээсээ эрх мэдлийг авахын тулд авлига өгснөөрөө Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ашиглах ёс суртахуунгүй хүслээ шууд бусаар илэрхийлсэн” гэж шүүгч мэдэгджээ.
Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ нэр нөлөөгөө ашиглан бизнест нь дэмжлэг үзүүлснийхээ хариуд улсынхаа томоохон компаниудаас авлига авсан хэргээр 2017 онд итгэл үл үзүүлэх явцын дүнд албан тушаалаасаа огцорсон юм. Түүнд болон Чой Сүн Силд олон арван жилээр хорих ял оноосон билээ. Тэгэхэд Ли Жи Яныг мөн баривчилж, таван жилийн хорих ял оноосон боловч шүүх 2018 оны 2-р сард түүний давж заалдах гомдлыг хэлэлцээд, нотлогдсон хээл хахуулийн хэмжээг бууруулж, хорих ялыг тэнсэн харгалзахаар сольжээ. 2019 оны 8-р сард Дээд шүүх Ли Жэ Яны авсан хээл хахуулийн хэмжээг сэргээж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. Энэ удаа Сөүлийн дээд шүүх хээл хахуулийн хэмжээг ойролцоогоор 8.7 тэрбум вон гэж үзжээ.