Хятадад сүүлийн найман сарын хугацаанд анх удаа коронавирусийн улмаас нас барсан тохиолдол гарчээ. Энэ тухай БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлэв. Тус улсад коронавирусийн улмаас нас барсан тохиолдол хамгийн сүүлд өнгөрсөн оны тавдугаар сарын дундуур бүртгэгджээ. Шинэ тохиолдол халдварын дэгдэлт дахиад байгаа Хубэй мужид энэ сарын эхээр гарсан байна. Тус байгууллагын мэдээлж буйгаар өнгөрсөн 24 цагийн хугацаанд Хятадад COVID-19 халдварын 138 шинэ тохиолдол, шинж тэмдэггүй тээгч 78 илэрч, нэг хүн нас баржээ. Түүнчлэн 28 өвчтөн эмнэлгээс гарсан байна. 1-р сарын 8-нд 11 сая хүн амтай Хэбэй мужийн Шижиажуан хотод халдварын шинэ тохиолдол эрс нэмэгдсэнтэй холбогдуулан хатуу хөл хорио тогтоосон байна. Хятадад цар тахал эхэлснээс хойш нийт 87.7 мянган халдварын тохиолдол илэрч, 82.3 мянган хүн эрүүлжиж, 4.6 мянган хүн нас баржээ