АНУ-ын Нууц албаны олон агентлаг Вашингтоны дээдсийн Калорама хороололд олон жилийн турш Засгийн газрын нарийн бичгийн дарга нар, ерөнхийлөгч асан нарын гэрийг хамгаалсаар иржээ. Эдгээр агентлагын ажлын чиг ззрэг нь үхлийн аюул заналхийлэл, аюулгүй периметр, сэжигтэй үл таних хүмүүс гээд аюулгүй байдал дээр төвлөрдөг аж. Гэвч Иванка Трамп, түүний нөхөр Жаред Кушнер нар ирснээр нууц албаны ажилтнуудад бие засах газар хайж олох шинэ асуудал тулгарчээ. Иванка Трампын байшин доторх арваад ариун цэврийн өрөөний нэгийг нь ч ашиглахгүй байх зааварчилгаа өгч тэдэнд өгчээ. Тиймээс Ерөнхийлөгчийн охин, хүргэн хоёрыг хариуцсан нууц албаныхан ажлын байрандаа ашиглах найдвартай ариун цэврийн өрөө хайж хэдэн сар хөөцөлдсөн гэж хөршүүд болон хууль сахиулах байгууллагынхан ярьжээ. Нууц ажилтнууд зөөврийн жорлон, Ерөнхийлөгч асан Барак Обамагийн байдаг мөн хөрш байшин, нилээн зайтай орших дэд ерөнхийлөгч Пенсийн өргөөн дэхь ариун цэврийн өрөөг хэсэг ашигласны эцэст нь өөрсдийн гэсэн жорлонтой болжээ. Харин эл жорлон АНУ-ын татвар төлөгчдөд чамгүй үнэтэй туссан байна. 2017 оны 9-р сараас хойш Холбооны засгийн газар Иванка Трампын байртай ойролцоо орших байшингийн ариун цэврийн өрөөтэй подвалийг түрээслэхэд сард 3000 доллар буюу өнөөдрийг хүртэл 140 гаруй мянган доллар зарцуулсан байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ Иванка Трампын зургаан унтлагын өрөө, 6+1 ариун цэврийн өрөө бүхий 5000 хавтгай дөрвөлжин метр талбайтай байшинд нууц албаныхныг орох гарахыг хязгаарладаг байсныг үгүйсгэжээ. Түүний хэлснээр хамгаалалтын нарийн ширийн зүйлийг дотор нь оруулахгүй байх нь Нууц албаны шийдвэр байжээ. Нууц албаны хэвлэлийн төлөөлөгч эхэндээ энэ талаар тайлбар хийхээс татгалзаж, “манай агентлаг алба хамгаалалтын үүргээ хэрэгжүүлэхэд ашигладаг хэрэгсэл, арга барил, нөөцийг хэлэлцдэггүй” гэж цахимаар хариулсан байна. Гэхдээ Пүрэв гарагийн орой энэ тухай олон нийтийн сүлжээнд гарсны дараа тэрээр шинэ мэдэгдэл хийжээ. “Нууц албаныхан хамгаалж буй айл өрхүүддээ төвөг учруулахгүйг хичээдэг. Энэ үүднээс Нууц албаны ажилтнууд тэдний байранд хувийн зорилгоор нэвтрэхийг хүсдэггүй. Иванка Трамп, Жаред Кушнер нар Нууц албаны ажилтнууд бие засах газраа ашиглуулахыг хориглоогүй" гэж тэрбээр цахим мэдэгдэлдээ бичжээ.