Норвегид 23 хүн Pfizer болон Biontech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцин хийлгэсний дараа нас баржээ. Энэ тухай Норвегийн Эмийн агентлагийн вэбсайтад бичсэн байна.Мэргэжилтнүүд тэдгээр хүмүүсийн үхлийн шалтгааныг судалж байгаа бөгөөд 13 тохиолдлыг нь хэдийн тодруулжээ. Эл вакцин нь "настай хүмүүсийн архаг хууч өвчнийг ноцтой сэдрээх гаж нөлөө үзүүлж болзошгүйг дээрх агентлаг тэмдэглэжээ.
Норвегид вакцинжуулалт арванхоёрдугаар сарын 27-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжид Осло хотын асрамжийн газрын өндөр настнууд хамрагдсан байна.