Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ олон улсын шинжээчдийн баг коронавирусний гарал үүслийг тогтоохоор БНХАУ-ын Ухань хотод Пүрэв гарагт /2020.01.14/ ирсэн тухай CGTN телевиз мэдэгдэв. Шинжээчид БНХАУ-д хэрэгжиж буй журмын дагуу 14 хоног тусгаарлалтад байх аж. Тус телевизийн шууд дамжуулсан бичлэгээс харахад шинжээчдийн багийг түргэн тусламжийн машинууд болон хамгаалалтын бүрэн хувцас өмссөн ажилтнууд хүлээж авч байв. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус энэ сарын 5-нд Женевт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын эрх баригчид олон улсын шинжээчдийн багийг тус улсад нэвтрэх зөвшөөрөлийг олгох асуудлыг хойшлуулсанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм. Энэ талаар Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүнин тайлбарлахдаа “цар тахлын үеийн албан ёсны онцгой дүрэм журамтай онцлогоос" болсон гэжээ. БНХАУ коронавирусийн гарал үүслийг тогтоох, вирусийн талаарх мэдээллийг зузаатгахад хоёр талын хамтын ажиллагаа хувь нэмрээ оруулна гэж найдаж байгаа ажээ. Шинжээчдийн бүрэлдэхүүнд Австрали, Дани, Герман, Кени, Нидерланд, Катар, Судан,ОХУ, Япон, Их Британи, АНУ, Вьетнам, Хятад мэргэжилтнүүд багтжээ.