АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч Дональд Трампын гэм буруутай үйлдлийг шүүх /импичмент/ асуудлаар санал хурааж, дэмжлээ. Одоо ерөнхийлөгчийг шүүх ажиллагааг Сенатын танхим гүйцэтгэх юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн суудлаас огцорно.
Дээрх асуудал Конгрессын танхимд яригдаж байгаатай холбоотойгоор АНУ-ын Үндэсний гвардын цэргүүд лхагва гарагт Капитолын ордныг манаж хоножээ. 1861 оны Америкийн иргэний дайнаас хойш анх удаа Капитолын ордныг Үндэсний гвардын цэргүүд манаж хоносон нь энэ аж. Өнгөрсөн лхагва гарагт Дональд Трампыг дэмжигчид тус байр руу дайран орж, үймээн дэгдээсэн нь ингэхэд хүргэжээ.