АНУ-ын Холбооны шоронд өнгөрсөн далан жилийн хугацаанд анх удаа эмэгтэй хүнийг цаазаар авчээ. Энэ тухай Rueters агентлаг мэдээлэв. 53 настай Лиза Монтгомерид үх тариа хийж цаазын ялыг гүйцэтгэжээ. Энэ нь 1953 оноос хойш холбооны түвшинд эмэгтэй хүний цаазаар авах ял гүйцэтгэсэн анхны тохиолдол юм. Монтгомери 2004 онд Миссури мужийн Скидмор хотод аймшигт хүн амины хэрэг үйлджээ. Тэрээр 23 настай Бобби Жо Стиннет гэдэг найман сартай жирэмсэн эмэгтэйн гэдсийг хүүлж ургийг нь авч зугтсан байна. Лиза Монтгомери хохирогч эмэгтэйтэй рэт-терьер үүлдрийн ноход сонирхогчдын форум дээр танилцжээ. Гэмт хэрэгтэн гөлөг худалдаж авах нэрийдлээр Боббигийн гэрт иржээ. Тэрээр бүсгүйг жирэмсэн гэдгийг мэдэж байсан бөгөөд анхнаасаа хүүхдийг нь авах гэж ирсэн байна. Хэрэгтэн гэрт орсныхоо дараа Мэри рүү олс барин дайрч, хүзүүгээр нь ороон боож эхэлжээ. Түүнийг ухаан алдмагц Лиза хутгаар гэдсийг нь зүсэн, ургийг нь аван зугтсан байна. Ураг эмэгтэй хүүхэд байсан бөгөөд Лиза түүнийг өөрийнхөө хүүхэд гэж бусдад ярьж байжээ. Монтгомеригийн өмгөөлөгч уг цаазыг харгис, хууль бус гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Монтгомерийг сэтгэцийн хүнд өвчтэй байсан хэмээн үзэж байжээ. Энэ хэргийн шүүх хурал гурван жил үргэлжилжээ. АНУ-д цаазаар авах ялыг 2019 оны зун эргэн сэргээсэн юм.