Коронавирусийн өвчний үед хэрэглэж болохгүй хэд хэдэн эм байдаг аж. Энэ тухай АНУ-ын Огайо мужийн Цинциннати хотын хүүхдийн эмнэлгийн анагаах ухааны доктор Жошуа Шаффзин Yahoo Life сайтад өгсөн ярилцлагадаа хэлжээ. Юуны өмнө лоперамидын агуулгатай суулгалтын эсрэг эмийг хэрэглэхгүй байхыг эмч анхааруулжээ. Учир нь уг эмийн бодис гэдэсний үйл ажиллагааг удаашруулж, бактери болон үрэвслийг дарахад саад болдог аж. Коронавирусийн нэг шинж тэмдэг болох суулгалтын үед бие организм өөрийгөө цэвэрлэх явцад саад бололгүй аль болох шингэн их уух ёстой юм байна. Түүнчлэн утлага хийж болохгүйг эмч хэлжээ. Хэрэв өвчтөн багтраа өвчингүй бол утлага танд тус болохоосоо илүү ус болно гэж эмч тайлбарласан байна. Мөн фенилэфрин агуулсан хамрын дусаагуурыг дур мэдэн хэрэглэхгүй хэрээгүй юм байна. Фенилэфриныг ихэнх хамрын дусаагуурт агуулагддаг аж. Эл бодис зүрхний өвчинд сөрөг нөлөөтэй, тэгэх тусмаа коронавирусээр өвдсөн хүнд аюултай гэдгийг эмч тэмдэглэжээ.