Оросын эрдэмтэд нэгэн өвчтөнд SARS-CoV2 коронавирус 18 шинэ мутацид орохыг илрүүлжээ. Энэ тухай “Известия” сонин судалгааны материалыг иш татан мэдээлэв. Тунгалаг булчирхайн хорт хавдар нь дөрөвдүгээр шатандаа орсон орсон 47 настай эмэгтэй өнгөрсөн дөрөвдүгээр сард химийг эмчилгээ хийлгэж байхдаа коронавиурсийн халдвар авчээ. Халдвар авснаас нь хойш PCR шинжилгээг маш олон удаа хийсэн бөгөөд есдүгээр сарын 9 хүртэл хариу нь эерэг гарсан байна. Эрдэмтэд өвчтөний арчдасны дээжээс коронавирусний геномыг анхны хувилбараар нь авсан байна. Материалыг харьцуулж үзээд шинжээчид түүний биед виурс 18 шинэ мутац буюу хувилбарт орсон гэж дүгнэжээ. Үүнээс хоёр нь урьд нь Данийн усны булгаас илэрсэн хувилбартай ижил аж. Сибирийн Их Сургуулийн Геномик, биоинформатикийн тэнхимийн профессор, Геттингенийн Их сургуулийн профессор Константин Крутовский хэлснээр шинэ мутацууд дархлаа нь дарангуйлагдсан бусад өвчтөнд өмнө нь ажиглагдаж байсан вирусний хувьсалтай, мөн "британийн хувилбар"-тай адилхан аж. “Гэхдээ Оросын эрдэмтдийн энэхүү судалгаа “SARS-CoV-2” вирус нэг хүний биед удаан хугацаагаар байсны улмаас олон тоогоор хувиралд орж байгааг анх удаа баттай харуулсан” гэж тэрбээр онцолсон байна. Гэхдээ ганц тохиолдлыг судалсан учир коронавиурсийн “орос хувилбар” хурдан халдварладаг эсэх талаар дүгнэлт хийх нь эрт байгааг тэрээр цохон тэмдэглэжээ.
Өмнө нь SARS-CoV-2 мутацийг Их Британид нээсэн тухай мэдээлж байсан. Урьдчилсан мэдээллээр эл мутац өмнөхөөсөө илүү халдвартай ч үхэлд хүргэх эрсдэлийн талаар одоогоор яриагүй байна.