Facebook Ираны англи хэл дээр нэвтрүүлдэг Press TV телевизийн хуудсыг хаажээ. “Facebook нийгмийн сүлжээ манай телевизийн дөрвөн мянган дагагчтай хуудсыг өөрийн платформыг ашиглах эрхгүй гэсэн шалтгаанаар хаалаа” гэж тус суваг мэдээлэв. Facebook өөрийн шийдвэрээ "эцсийн шийдвэр" гээд "аюулгүй байдлын үүднээс" нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй хэмээн мэдэгдэв гэж Press TV мэдээндээ дурджээ.