АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси тус улсын одоогийн Ерөнхийлөгч Доналд Трампыг галзуурсан бас аюултай хүн гэжээ. Тэрбээр энэ тухай CBS телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. Түүний үгээр АНУ-ын загийн эрхийг сэтгэл зүйн тогтворгүй хүн барьж байгаа аж. “Бид түүнээс хамгаалагдаж болох хүртэл хэдхэн өдөр үлдлээ. Тэрбээр эрүүгийн хариуцлага хүлээхээр ноцтой зүйл үйлдсэн” гэж Пелоси тайлбарлажээ. Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Америкийн удирдагчийг бослогыг өдөөн хатгасан хэрэгт буруутган үүнийхээ төлөө тодорхой шийтгэл хүлээх ёстой хэмээн үзжээ. Трампыг эл үйлдлийнхээ төлөө хүлээх хариуцлагаас зайлсхийн дараачийн ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж магадгүй хэмээн Ардчилсан намынхан болгоомжилж байгаа тул түүнд итгэл үл үзүүлэх явцыг дэмжиж байгааг Төлөөлөгчдийн тахимын тэргүүн дурдсан байна. Трампыг албан тушаалаас нь нэн даруй зайлуулах шаардлагатай гэдгийг Пелоси мөн онцолжээ. Тэрбээр Ерөнхийлөгч “хорлон сүйтгэх хэрэг” үйлдсэн тул АНУ-ын Үндсэн хуульд төрийн тэргүүн үүргээ биелүүлж чадахгүй болсон тухай 25 дугаар нэмэлт өөрчлөлтийн дагуу огцруулах ёстой гэж мэдэгдсэн байна.