Португалийн Ерөнхийлөгч Марсело Ребело ди Соуса коронавирусийн халдвар авчээ. Энэ тухай төрийн тэргүүний албан ёсны вэбсайтад мэдээлсэн байна. Хэвлэлийн албанаас мэдээлж буйгаар Ерөнхийлөгчийн PCR шинжилгээ эерэг гарчээ. Одоогийн байдлаар Португалийн удирдагчид өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Төрийн тэргүүний оролцсон бүх төлөвлөсөн арга хэмжээг цуцалсныг мэдээнд тэмдэглэжээ.
Португалийн Эрүүл мэндийн ерөнхий газрын мэдээлснээр, тус улсад халдвар авсан хүний тоо 489 мянга давж, нас барсан 7925 тохиолдол бүртгэгдсэн байна.