Хятадын Хэбэй мужид коронавирусийн халдвар дахин дэгдсэнтэй холбогдуулан тус эрх баригчид 11 сая оршин суугчидтай Шижяжуан өотод хатуу хорио тогтоожээ. "Нэгдүгээр сарын 10-ны өдөр дотоодын халдвар 85 бүртгэгдсэнээс Ляонин мужид хоёр, Бээжинд нэг, Хэбэй мужид 82 тохиолдол нь илэрлээ. Үүнээс гадна зөөвөрлөгдсөн тохиолдол 18 бүртгэгдэв. Энэ нь долдугаар сарын 30-нд 127 халдвар бүртгэгдэж байснаас хойших хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт юм” гэж Хятадын Эрүүл мэндийн үндэсний газар мэдэгдсэн байна. Хэдий эл үзүүлэлт цар тахлын эхэн харьцуулахад бага тоо авч үндэстнийг хамарсан халдварын давалгааг дахин үүсгэхгүйн тулд Хятадын эрх баригчидавч хэрэгжүүлдэг хязгаарлалтын багц арга хэмжээний дагуу шинэ хязгаарлалтуудыг тавьсан байна.