Их Британи болон Өмнөд Африкт тархаад буй коронавирусийн шинэ мутацаас ялгаатай шинэ хувилбар Японд илэрсэн тухай Токиогийн Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд мэдэгджээ. "Уг хувилбар илүү халдвартай юм уу илүү хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо одоогоор байхгүй байна" гэж "Kyodo" агентлаг Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнг иш татан мэдээлжээ. Шинэ хувилбар нь нэгдүгээр сарын 2-нд Бразилаас ирсэн дөрвөн хүнээс илэрчээ. Японы Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар шинэ хувилбар өсвөр насныхнаас 40 гаруй насны хүмүүст илэрсэн байна.