АНУ-ын Иллинойс мужийн Эванстон хотод үл таних этгээд гудамжинд хүмүүс рууу гал нээсний улмаас таван хүн нас барж, хоёр хүн шархаджээ. NBC суваг мэдээлэв. Эл хэрэг орон нутгийн цагаар бямба гарагийн 17:30 цагт болжээ. Хууль сахиулагчид хэргийн газарт очиход сэжигтэн нэгэн эмэгтэйг барьцаалсан байж байгаад дараа нь буудсан байна. Хохирогч эмэгтэй хүнд шархадсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн аж. Харин гэмт этгээд цагдаа нартай буудалцах үеэр шархдаж, эмнэлэгт очоод нас баржээ. Гэмт хэргийн шалтгааныг одоогоор тодруулаагүй байна.