Вашингтонд болсон үймээн самуунтай холбогдуулан Facebook цахим сүлжээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хуудсыг дүрэм зөрчсөн хэмээн 24 цагийн хугацаагаар хаажээ. Энэ тухай тус сүлжээний төлөөлөгчид Лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ дурджээ. "Бидний дүгнэлтээр Ерөнхийлөгч Д.Трампын хуудсанд дүрмийн хоёр зөрчил гарлаа. Үүнтэй холбогдуулан түүний үйлдлийг 24 цагаар идэвхгүй болголоо. Энэ нь Трамп энэ хугацаанд олон нийтийн сүлжээнд нийтлэх боломжгүй болно гэсэн үг юм" гэж Facebook тайлбарласан байна. Ижил шийдвэрийг Instagram нийгмийн сүлжээ гаргасан тухайгаа тус сүлжээний тэргүүн Адам Моссери мэдэгдэв. “Twitter”-ийн захиргаа Трампыг мөн л зөрчил гаргасны улмаас тус сүлжээнд нийтлэх боломжийг дор хаяж 12 цагийн хугацаатай хаасныг хамгийн түрүүнд мэдэгдсэн. Хэрэв зөрчил давтагдвал АНУ-ын одоогийн удирдагчийн Twitter хаягийг бүрмөсөн хааж магадгүй аж.