Зэвсэглэсэн, үл таних этгээдүүд Нигерийн баруун нутагт халдлага үйлдсэний улмаас жирийн 70 гаруй иргэн үрэгдсэн тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Халдлагыг Мали улстай залгаа хилээс холгүй оршин хоёр тосгонд үйлджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр сүүлийн хэдэн долоо хоногт босогчид хил орчмын тосгодын оршин суугчдыг хэт давруу үзэлтнүүдэд туслахыг шаардаж, сүрдүүлдэг байсан гэнэ.
Эл хэргийн дараа хилийн бүс нутгийн хамгаалалтыг чангатгасан байна. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны урьдчилсан дүнг зарласны дараа уг халдлагыг үйлдсэн аж. Үүнд Гадаад хэргийн болон Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд асан, 61 настай Мохамед Базум нэр дэвшигчдийг тэргүүлсэн байна. Сонгуулийн хоёрдугаар шат ирэх сард болно.
Нигерийн Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн эхний шат өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд болсон юм. Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө улс төрийн янз бүрийн намаас 30 нэр дэвшигч өрсөлджээ. Эхний шатны дүнг тус улсын Үндсэн хуулийн шүүх батлах хуулийн зохицуулалттай байдаг аж.