Өнөөдөр буюу 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн АНУ-д COVID-19 -өөс сэргийлэх вакцинжуулалт эхэлнэ. Вакцинжуулалт тус улсын ерөнхийлөгч Доналд Трамп, дэд ерөнхийлөгч Майк Пэнс тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэхийг Цагаан ордноос мэдээлжээ. “Холбооны засгийн газрын бүх гурван салбарын (гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх) өндөр албан тушаалтнуудыг өнөөдрөөс эхлээд 10 өдрийн дотор вакцинжуулалтад хамруулаа” гэж эх сурвалж мэдээлсэн байна. АНУ даяар байрлах 145 эрүүл мэндийн төвд эхний ээлжийн вакцин хүргэгдээд байгаа аж. Тус улс Pfizer болон BioNTech компанийн хамтарсан вакциныг ашиглах бөгөөд 12 дугаар сарын 16 гэхэд нийлүүлэлтийн эхний шат дуусах юм байна. Ингэснээр 2021 оны хавар-зун гэхэд коронавирусийн цар тахлыг хяналтдаа авах боломжтой гэж вакцин боловсруулагч компани мэдэгджээ.