Африкийн Эсватини Вант улсын Ерөнхий сайд Манвуло Амброзе Дламини коронавирусийн халдварын улмаас 53 насандаа нас баржээ. Энэ тухай тус улсын Засгийн газрын сайтад нийтэлснийг ТАСС агентлаг уламжлав. Манвуло Амброзе Дламини ӨАБНУ-ын эмнэлэгт нас баржээ. Тэрээр коронавирусийн халдвар гэдгээ өнгөрсөн сарын 15-нд мэдэгдэж байжээ. Тухайн үед өөрийн биеийн байдлыг сайн байна гэж ярьж байсан ч дараа нь эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон байна. Манвуло Амброзе Дламини нь Эсватини Вант улсын Засгийн газрын тэргүүнээр 2018 оны аравдугаар сараас эхлэн ажиллаж байжээ.