Германы канцлер Ангела Меркель коронавирусийн цартахалтай тэмцэх зорилгоор энэ сарын 16-наас эхлэн хатуу хорио цээрийн дэглэм тогтоох болсныг мэдэгджээ. Энэ тухай “Spiegel” мэдээлэв. Энэ удаагийн хорио цээрийн дэглэмээр хүнсний дэлгүүр, эмийн сангуудаас бусад худалдааны цэгүүд 12-р сарын 16-наас 1-р сарын 10 хүртэл хаагдах аж . Тус улсын ихэнх сургуулиуд зайн сургалтад шилжиж байгаа бөгөөд эцэг эхчүүд тодорхой хугацаанд хүүхдээ асрахын тулд цалинтай чөлөө авах нэмэлт боломжууд бий болгох юм байна. Баярын өдрүүдэд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг, олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ.