АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн чанарын асуудал эрхлэх газрын (FDA) дэргэдэх экспертуудын хороо Pfizer болон /BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг бүртгэхийг дэмжсэн тухай “Wall Street Journal” сонин мэдээлэв. Эх сурвалжийн мэпээлж буйгаар FDA-ийн 17 мэргэжилтэн вакциныг дэмжиж, дөрөв нь эсэргүүцэж, нэг хүн түдгэлзсэн байна.Экспертууд вакциныг 16 ба түүнээс дээш насны хүмүүст хэрэглэхэд ашиг нь эрсдлээс давсан хэмээн дүгнэжээ. Мэргэжилтнүүдийнхээ энэхүү дүгнэлт дээр үндэслэн FDA өнөөдөр тус вакциныг ашиглах зөвшөөрлийг олгож магадгүй гэнэ.