Турк улс шинэ төрлийн коронавирусын эсрэг Оросын вакциныг худалдан авахаас татгалзжээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдэгджээ. Түүний хэлснээр Оросын вакциныг GLP-д (Лабораторийн зохистой дадал) нийцэхгүй гэж үзжээ. “Асуудлын гол нь Оросын вакцин GLP-д нийцэхгүй байгаа юм. Тиймээс ДЭМБ болон дэлхийн дахин худалдаж авахгүй байгаа юм” гэж Кожа мэдэгдсэн байна. Ингэхдээ 11-р сарын 25-нд тэрбээр мэдэгдэхдээ Оросын “СпутникV” вакцины туршилтыг Турк улс ойрын хугацаанд эхлүүлнэ гэж байжээ.