Америкийн Pfizer болон Германы BioNTech компаниудын хамтран боловсруулсан вакциныг туршилтад оролцсон сайн дурынхнаас зургаан хүн нас баржээ. Энэ тухай “The Wall Street Journal” сонин АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын асуудал эрхэлсэн газрыг эх сурвалжаараа дурдан мэдээлжээ. Тайлант хугацаанд зургаан нас баралт бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн хоёр нь вакцин тариулж, дөрөв нь плацебо (идэвхгүй тариа) бүлэгт хамрагдсан болно” гэж дээрх байгууллагын хуралдаанд бэлтгэсэн баримт бичигт дурдсан байна. Судасны хатуурал хэт таргалалттай нэг эрэгтэй дээрх вакцины эхний тунг тариулснаас хойш гурав хоногийн дараа нас баржээ. Өөр нэг сайн дурын хүн вакцины хоёр дахь тунг тариулаад 63 хоногийн дараа зүрх нь зогсож нас барсан байна. Pfize ба Biotech вакциныг хүлээн зөвшөөрч бүх нийтийн вакцинжуулалтаа эхлүүлээд Их Британийн эрх баригчид харшлын урвал хүндэрдэг хүмүүс тус вакциныг тариулахгүй байхыг зөвлөжээ.