Египетийн пирамидыг гал түймрээс хэрхэн аварсан талаарх Исаак Ньютоны тэмдэглэлүүдийг Сотбисын дуудлага худалдаанд оруулах болжээ. Агуу эрдэмтний бичсэн эл тэмдэглэлийн тухай өмнө нь ямар ч хэвлэлд мэдээлж байгаагүй аж. Зөвхөн нэг хуудас баримт бичгийг борлуулах анхны дуудлагын үнэ 375 000 ам.доллар байна. И.Ньютоныг нас барсны дараа олон тэмдэглэл, гар бичмэл нь олдсоны дунд эл баримтууд байжээ. Сонирхуулахад, Английн физикч тэрбээр сонгодог шинжлэх ухаанаас эхлээд далдын хүч, алхими хүртэл сонирхдог байжээ. Египетийн пирамидыг гал түймрээс аварсан талаарх тэмдэглэлүүдийн зарим хэсэг нь галд бага түлэгдсэн байсан бөгөөд үүнийг шинжээчид “Магадгүй нохой лаа унагаснаас болсон” гэж таамаглажээ. И.Ньютон таталцлын онолоо боловсруулж, дэлхийн тойргийн хэмжээг тогтоохоор эрэлхийлж, цэнхэр гаргийн төгсгөлийг урьдчилан таамагласан бөгөөд эртний Египетийн пирамидуудад нууцлаг олон асуултын хариулт бий гэж итгэдэг байжээ.
Бэлтгэсэн: Э.Хана