Индонез улс Хятадын “Sinovac Biotech Ltd” компанийн үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцины 1,2 сая тунг хүлээн авчээ. Зүүн өмнөд Азийн энэ улс Хятадад үйлдвэрлэсэн уг вакциныг өнгөрсөн наймдугаар сараас хойш туршиж эхэлжээ. Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо коронавирусийн эсрэг вакцин худалдан авахад, нийлүүлэхэд хамтран ажилласан Хятадын засгийн газарт талархал илэрхийлээд ирэх нэгдүгээр сарын эхээр Индонез улс 1.8 сая тунг нэмж авахаар төлөвлөж байгаа тухай мэдэгдсэнийг CNN Indonesia мэдээлжээ.