Энэтхэг улсын өмнөд хэсгийн Андра-Прадеш мужид үл мэдэгдэх өвчний улмаас хэдэн зуун хүн өвчилж, нэг хүн нас баржээ. Дотор муухайрах, татах, амнаас хөөс сахрах, чичрэх зэрэг шинж тэмдэгтэй энэхүү өвчин нь тус мужийн Элуру хот болон хотын эргэн тойронд өнгөрөгч өнгөрөгч амралтын өдрүүдэд дэгдсэн байна. Мужийн эрх баригчдын мэдэгдэж байгаагаар, үл мэдэгдэх өвчин коронавирусийн цартахалтай холбоогүй бөгөөд хүнээс хүнд дамжин халдварлаагүйг тогтоожээ. Тандалтын албаны ажилтан Долла Жоши Ройн мэдээлснээр уг өвчин ундны ус хүнд металл, фосфор органик нэгдэл, пестицидээр бохирдсоноос үүсгэсэн байж болзошгүй ажээ. Түүний хэлснээр нийт уг өвчний улмаас нийт 800 гаруй хүн эмнэлгийн тусламж авснаас зүрхний өвчтэй байсан 45 настай эрэгтэй нас баржээ. Өвчний шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байна.