Өнөөдөр буюу Мяuмар гарагт /2020.12.08/ Их Британид коронавирусийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөр эхэлж байна. Вакцинжуулалтад хамгийн түрүүнд эрсдэл бүхий бүлэг буюу өндөр настнуудыг асрах байранд амьдардаг хүмүүс, эмнэлгийн болон олон нийтийн албаны ажилтнууд, түүнчлэн 80-аас дээш насныхнан хамрагдах аж. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй байх бөгөөд хууль ёсоор Их Британид амьдарч буй хүн бүр вакцин хийлгэх боломжтой аж.Их Британи нь АНУ “Pfizer” болон Германы “ВioNTech” компаниудын хамтран гаргасан вакцины хүн амдаа ашиглахаар баталгаажуулсан анхны орон болсон юм.