МЭӨ 43 оны энэ өдөр эртний Ромын төр нийгмийн зүтгэлтэн, гүн ухаантан Марк Туллий Цицерон цаазаар авахуулжээ.
574 оны энэ өдөр үе үе ухаан нь самуурах өвчинтэй Византын эзэн хаан II Жастин цэргийн жанжин Тиберийг Цезарь хэмээн өргөмжилжээ.
1703 оны энэ өдөр Их Британийн өмнөд хэсэгт урьд өмнө үзэгдэж байгаагүй хамгийн хүчтэй шуурга болсны улмаас 9000 хүн амь үрэгджээ.
1732 оны энэ өдөр Лондон хотод алдарт Ковент Гарден театр нээгджээ.
1917 оны энэ өдөр АНУ Австри-Унгарт дайн зарлажээ.
1922 оны энэ өдөр Умард Ирландын парламент Өмнөд Ирландтай нэгдэхгүй Их Британийн Нэгдсэн Вант Улсын бүрэлдэхүүнд үлдэх саналыг дэмжжээ.
1941 оны энэ өдөр Японы нисэх хүчин АНУ-ын Перл Харбор арлыг бөмбөгджээ.
1944 оны энэ өдөр Чикаго хотод Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцыг баталжээ.
1949 оны энэ өдөр Хятадын Засгийн газар Нанжин хотоос Тайванийн Тайпей хот руу шилжжээ.
1975 оны энэ өдөр Индонез улс Зүүн Тимор руу довтолжээ.
1988 оны энэ өдөр Арменд болсон газар хөдлөлтийн улмаас Спитак хот бүрэн сүйджээ.