Бямба гарагт /2020.12.05/ ОХУ-ын нийслэл Москва хотод вакцинжуулалт хөтөлбөр эхэлжээ. Тус хотод байгуулсан вакцинжуулах төвүүдэд Н.Гамалеягийн нэрэмжит халдварт өвчин, микробиологийн үндэсний судалгааны төвд бүтээсэн Спутник V вакциныг халдвар авах хамгийн эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг тухалбал эмлэгийн ажилтан, багш нарыг хамруулж эхэлсэн байна. “Хүн амыг вакцинжуулах ажил Москва хотын 70 цэгт эхэлж байна. Бид долоо хоногийн бүх өдрүүдэд өглөөний наймаас оройн найман цаг хүртэл ажиллана” хэмээн Москва хотын 68 дугаар эмнэлгийн ерөнхий эмч Наталья Николаевна Кузенкова хэвлэлд ярьжээ. Олон мянган хүн хоёр тарилгын эхнийхийг хийлгэхээр хэдийн бүртгүүлсэн боловч ОХУ хэдий хэмжээний тун вакцин үйлдвэрлэх боломжтой нь одоогоор тодорхойгүй байна. Вакцин үйлдвэрлэгчид энэ оны эцэс гэхэд дөнгөж хоёр сая тун вакцин үйлдвэрлэх төлөвтэй байгаа ажээ.Москва хотын захирагч С.Собянин хэлэхдээ "Вакцины хүртээмж нэмэгдэх үед хөтөлбөрт хамрагдах хүмүүсийн жагсаалтыг өргөтгөнө" гэсэн байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр ОХУ-д коронавирусийн 2.4 сая тохиолдол бүртгэгдсэнээс 1.9 сая өвчтөн эдгэрч, 42684 хүн нас баржээ.