АНУ-ын гурван Ерөнхийлөгч асан Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон нар коронавирусийн эсрэг вакцинд итгэх Америкчуудын итгэлийг дэмжихийн тулд олны өмнө телевизийн камер дор тус вакциныг хийлгэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Энэ тухай CNN мэдээлэв. Хамгийн түрүүнд Ерөнхийлөгч асан хүү Жорж Буш иргэдэд вакцин хийлгэхийг уриалахад бэлэн байгаагаа Цагаан ордны коронавирусний тархалттай тэмцэх асуудал хариуцсан зохицуулагч Дебора Биркст мэдэгдсэн байна. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Бараг Обама америкийн эрдэмтдэд итгэдэг гэдгээ ойлгуулахын тулд олны нүдэн дээр вакцин хийлгэж буйгаа харуулахад бэлэн гэдгээ мэдэгджээ. Мөн Бил Клинтон ч ялгаагүй олны өмнө вакциныг хийлгэж, түүнийг жишгийг иргэд дагана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Өдгөө 96 настай Ким Картер нь энэ санаачилгад нэгдэх үгүй нь одоогоор тодорхойгүй байна. Аравдугаар сард коронавирусын халдвар аваад эдгэсэн одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп вакцинжуулалтад хамрагдах талаар хараахан мэдэгдээгүй байгаа аж. Харин шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи вакциныг аюулгүй гэж үзвэл ийм үйлдэл хийнэ гэдгээ сэтгүүлчдэд ярьжээ.