Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон уриалах зорилгоор хамгийн түрүүнд SARS-CoV-2 коронавирусын эсрэг вакцин хийлгэхээс татгалзжээ. Энэ тухай Reuters агентлаг Британийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Аллегра Страттоныг иш татан мэдээлэв. Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ Ерөнхий сайд телевизийн нэвтрүүлгийн үеэр вакциныг хийлгэх байх. Гэхдээ тэрээр өөрөөс нь илүү хэрэгцээтэй байгаа хүмүүсийн дарааллын урдуур орох бодолгүй байгааг онцолжээ. "Тэрээр өвчинд туйлын эмзэг, эрсдэлтэй хүмүүсээс урьтаж вакцин хийлгэх ёстой" гэж Страттон хэлсэн байна. Британид ирэх Даваа гарагт бүх нийтийн вакцинжуулалтын ажил эхлэх бөгөөд хамгийн түрүүнд ахмад настны асрамжийн газрын оршин хүмүүс, 80-аас дээш насны иргэд, эмнэлгийн ажилчид хамрагдахыг Rueters дурджээ. Борис Жонсон өнгөрсөн хавар COVID-19 өвчилсөн бөгөөд гэгээн Томасын эмнэлгийн эрчим тасагт гурван өдөр хэвтэн эмчлүүлсэн билээ. Тэрбээр халдвар авснаас хойш нэг сарын дараа ажилдаа эргэн орсон юм.АНУ-ын одоогийн бөгөөд өмнөх Ерөнхийлөгчид ард иргэдээ уриалах зорилгоор вакциныг олны өмнө хийлгэн түүчээлхээ амлаад байгаа билээ.