Хятадын улс өөрсдийн үйлдвэрлэсэн вакцины эмнэлзүйн туршилт нь дуусмагц хөгжиж буй орнуудад хуваарилахад бэлэн байгаа тухай БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И НҮБ-ын Ерөнхий Ассамблейн коронавирустэй тэмцэх тусгай чуулганы үеэр үг хэлэх үеэрээ мэдэгджээ. “Бид вакциныхаа туршилтыг хийгээд дуусаж байна. Туршилт амжилттай болбол бид вакцинаасаа хөгжиж буй орнуудад өгөхөд бэлэн. Вакцин нийтийн хүртээл болно” хэмээн тэрбээр хэлсэн байна. Одоогоор Хятад улсад таван вакцин эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатандаа оржээ.