Дэлхийн хэмжээнд COVID-19 өвчнөөр хүн нас барсан хүний тоо 1,5 саяыг давжээ. Жон Хопкинсийн их сургуулиас гаргасан мэдээллээр цар тахал эхэлснээс хойш нийт 1.501.907 хүн нас барж, 65 сая гаруй хүн халдвар авсан байна. Хамгийн их буюу 275 мянга гаруй өвчтөн АНУ-д нас барсан бол Бразилд 174.5 мянган хүн өөд болжээ. Энэтхэгт нас барагсдын тоо 138.6 мянгад хүрсэн байна.