2030-аад оны дунд үе гэхэд Япон улс бензин хөдөлгүүртэй шинэ автомашинуудыг борлуулалтаас хасахаар болжээ. Энэ асуудлын зохицуулалтыг тус улсын Эдийн засаг, аж үйлдвэр, худалдааны яам одоо хийж байгаа аж. 2030-аад оны дундуур худалдаанд гарах бүх шинэ машинууд нь гибрид, цахилгаан эсвэл устөрөгчийн хөдөлгүүртэй байх ёстой гэж Киодо мэдээлэв. Үүнд Ерөнхий сайд Ёшихидэ Сугигийн Японд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэг хүртэл бууруулах зорилт тавьсан тухай мэдэгдэл түлхэц болжээ. Эдийн засаг, үйлдвэр, худалдааны яамнаас бензин хөдөлгүүрээс татгалзах зорилт тавивал үйлдвэрлэгчдийг цахилгаан хөдөлгүүрийн салбарт илүү эрчимтэй ажиллахад түлхэц болно гэж үзэж байгаа аж.