Венесуэлийн сөрөг хүчнийхэн энэ сарын 6-нд товлосон парламентын сонгуульд ялбал огцроход бэлэн байна гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро нийслэл Каракас хотод үг хэлэхдээ мэдэгджээ. Хувь заяа нь венесуэлчүүдийн гарт байгааг тэрбээр онцлов.
Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 23-нд Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласны дараа тус орны улс төрийн байдал хурцадсан юм. АНУ, Лимагийн бүлгийн Мексикээс бусад орон, Америкийн улсуудын байгууллага, Европын Холбооны гишүүн олон улс түүнийг хүлээн зөвшөөрсөн бол ОХУ, Беларусь, Болив, Иран, Хятад, Куба, Никарагуа, Сальвадор, Сири, Турк дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.