Олон улсын гэмт бүлэглэлүүд коронаврусийн эсрэг хуурамч вакциныг худалдахаар үйл ажиллагаагаа идэвхжүүлж болзошгүй байгаа талаар Интерпол анхааруулан дээд зэргийн аюулын түвшин зарлажээ. Үүнтэй холбогдуулан тус байгууллага 194 гишүүн орныхоо хууль сахиулах байгууллагууд руу зохих анхааруулгыг илгээжээ. Коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагаа аливаа байдлаар идэвхжихэд хууль сахиулах байгууллагууд бэлэн байх нь нэн чухал" хэмээн Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Шток мэдэгдсэн байна. Гэмт хэргийн бүлэглэл "эм ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээнд нэвтэрч, улмаар хуурамч эмийн сангуудын хуурамч сайтуудыг ашиглан иргэдийн "амь нас, эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл учруулж болзошгүй " хуурамч вакцин санал болгохоор төлөвлөж байгааг Шток онцолсон байна. Үүнээс гадна гэмт хэрэгтнүүд коронавирусийг илрүүлэх хуурамч тестүүд үйлдвэрлэн, түгээх өндөр магадлалтай байгаа гэнэ. Мөн цар тахлын үед энгийн хэрэглэгчдийн эсрэг үйлдэгдэх цахим халдлага эрс өсжээ. Интерполын мэдээлж буйгаар хууль бус эмнэлгийн бүтээгдэхүүн түгээсэнд сэжиглэгдэж буй 3000 гаруй сайтын 1,7 мянга нь хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлах оролдлого хийжээ.